А.Очир, Ц.Одбаатар, Л.Эрдэнэболд, Б.Анхбаяр

Монгол улсын нутаг дахь уйгурчуудын

археологийн дурсгал

(Номын танилцуулга) /УБ., 2019. 307 тал нүүр/

Энэ бүтээлд, Монгол улсын нутаг буй эртний уйргурчуудын археологийн дурсгалуудыг бүхэлд хамруулан, дурсгал тус бүрийн онцлог шинж, зориулалт, бүтэц зохион байгуулалт зэргийг тодруулан гаргахыг зорьжээ. Уг зохиолд дурдсанаар Монгол улсын нутгаас одоогоор 15 орчим хот суурин, 9 газраас язгууртны бунхант булшууд, нэлээд олон жир /иргэд/-ийн булш, мөн хүн чулуу, арслан чулууд, чулуун мэлхийнүүд, тахилын байгууламжуудыг илрүүлэн судалжээ. Хот суурингуудыг нь хот байгуулалт, уран барилга, зориулалтаар нь ангилан, ангилал тус бүрийн онцлогыг тодруулсан бол, зоохиогчид монгол нутгаас анх удаа илрүүлсэн язгууртны бунхант булшуудаас малтан судалсан туршлагдаа тулгуурлан, бунхант булш, ердийн булшнуудын гадаад, дотоод бүтэц, зохион байгуулалт, олдворуудыг тодорхойлсоны үндсэн дээр уйгурчуудын оршуулгын ёс, оршуулгын байгууламж, хойллогын зан үйл, шүтлэг бишрэл, ертөнцийг үзэх үзэлийн шинэ санал дүгнэлтүүдийг дэвшүүлжээ.

Уйгурчуудын дунд VII-IX зуунд бурханы шашин дэлгэрч байсныг археологийн олдвороор нотолжээ.

Тэмдэглүүштэй нь монгол нутгаас анх удаа бунхны ханын зургийг илрүүлсэнээрээ, Монгол орныг бунхны ханын зураг тархсан Азийн бус нутагт багтаан оруулах бололцоог буй болгосон.

Мөн VII-X зууны Ромын алт, мөнгөн зоосууд, мөн үеийн Перс торго, дундад Азийн алтан эдлэлүүд, үнэт чулууд, бусад эдлэлүүд анх Монгол нутгаас илрүүлэн судалж, тухайн үед Хятад, Дундад Азийг холбосон торгон замын нэг салаа Монгол орноор дайрч байсан гэсэн дүгнэлт хийжээ.

Шинээр илрүүлсэн олдворуудад тулгуурлан, VIII-X зууны үед одгоогийн Монгол улсын нутагт сууж агсан нүүдэлчид, Энэтхэг, Хятад, Мохэ /Солонгосын дээдэс/ Византи, Ром, Хятан зэрэг улс, үндэстнүүдтэй харилцаж байсныг өгүүлжээ

Энэ зохиол нь Монгол улсын нутагт эртний уйгурчуудын үлдээсэн археологийн дурсгалуудыг бүхэлд нь хамруулахын хамт тэдгээрийг дотор нь ангилан төрөлжүүлж тус бүрийнх нь шинж, онцлох байдлыг тодорхойлохыг зорьсон анхны ганц сэдэвт бүтээл аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн