Архангай аймаг | 2018.07.18-19

Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, ШУА-ийн Түүх, археологийн хүрэлээн, Олон улсын монгол судлалын холбоотой хамтран  2018 оны 7-р сарын 18-19-ны өдрүүдэд  “Торгоны зам ба нүүдэлчид” олон улсын хурлыг Архангай аймгийн “Майдар сан” жуулчны баазад зохион байгуулсан. Тус хуралд Монгол, Ирак, Канад, Хятад  эрдэмтэн судлаачид илтгэл тавьсан. Мөн тус хүрээлэнгийн урилгаар ЮНЕСКО-ийн Яриа хэлэлцээрийн түүх, дурсамжийн хэлтсийн дарга, ноён Али Мусаие болон тус хэлтсийн төслийн мэргэжилтэн ноён Мехрдад Шабахан нар оролцож, хурлын нээлтийн ажиллагаанд үг хэлэхээс нэг хойших хуралдааныг даргалав.

            Тус  хурлын зорилго нь:

–           Торгоны зам болон бусад салбарласан замууд болох Цайны зам, Арьс үсний зам, Үнэт чулууны зам, Шил шаазны зам ба нүүдэлчдийн оролцоо нэрт судалгааны үр дүнг танилцуулан шинэ санаануудыг сурталчлах

–           Хятадаас газар дундын тэнгис хүртэлх уулархаг бүс нутгийн цаг уурын эрс тэс нөхцөлд худалдаачид, аялагчдад замчлан хөтлөж байсан нүүдэлчин ахуйн мэдлэгийг тодотгох

–           Нүүдэлчдийн оролцоог харуулсан замуудыг танилцуулах

–           Торгоны зам болон бусад замуудын соёлын өвөөр дамжуулж хэрхэн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар судалгаануудыг танилцуулах

–           Торгоны зам ба нүүдэлчдийн оролцооны тухай ойлголтыг нэмэгдүүлэх зэрэгт оршиж байв.

            Тус хурал “Эхэн үеийн зам (сүлжээ) ба нүүдэлчдийн оролцоо, хувь нэмэр” болон“Торгоны зам ба дотоодын аялал жуулчлалын хөгжил” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байв.

Хурлын эмхтгэлийг англи хэлээр хэвлэж гаргав.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн