Урьд нь олж судласан  Монгол улсын Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Цантын дэрс хэмээх газарт буй эртний хотын туурьт сая шинэчилсэн судалгаа хийв. Судалгааны үр дүнд цаас үйлдвэрлэж агсан чулуун байгууламж болон тарианы тээрэм бусад дурсгалуудыг илрүүлж тодорхойлжээ.

Цантын дэрсний балгас нь Монголын эзэнт гүрэн /XIII-XIV зууны эхэн хагас/-ий үед хамаарах бөгөөд тэнд дэрсийг чулуун тээрмээр бяцлан нутгалаж /гурилдан/ цаас хийж байсан нь нэн сонирхолтой аж.

Энэхүү цаасны үйлдвэрийн үлдэц нь Монгол нутгаас анх удаа олдож байгаагаараа онцлог шинэ зүйл болж байна.

Тийнхүү нүүдэлчин монголчууд одоогоос 700 –гаад жилийн өмнө нутагтаа цаас үйлдвэрлэж агсныг илрүүлсэн нь Монголын соёлын түүхэнд шинэ хуудас нээж байна. Цантын дэрсний балгаснаас одоогоор хоёр цаасны тээрэм илэрч олдов. Судалгаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн