Уг судалгаанд Монгол Улсын Увс, Ховд, Баян-Өлгий аймагт оршин суудаг ойрад монголчуудын уламжлалт уртын дуу, зан үйл, ардын мэдлэг, арга технологи өргөн хүрээтэйгээр хамрагдсан. Үүнд:

  1. 1925-1969 онд төрсөн баяд ястай 14 өвлөгчийн дуулсан 17, давхардсан тоогоор нийт 33 уртын дуу, икэлийн 7 татлага;
  2. 1936-1976 онд төрсөн дөрвөд ястай 12 өвлөгчийн 35, давхардсан тоогоор 49 уртын дуу, 3 богино дуу, икэлийн 3 татлага, 1 магтаал;
  3. 1931-1973 онд төрсөн захчин ястай 7 өвлөгчийн дуулсан 26, давхардсан тоогоор 39 уртын дуу, икэлийн 14 татлага, үүнээс өөлд 1, урианхай 1, торгууд 1;
  4. 1943-1954 онд төрсөн мянгад ястай 5 өвлөгчийн дуулсан 6 уртын дуу;
  5. 1944 онд төрсөн өөлд ястай 1 өвлөгчийн дуулсан 2 уртын дуу;
  6. 1925-1938 онд төрсөн торгууд ястай 3 өвлөгчийн 5, үгийг нь хэлсэн 6 уртын дуу, товшуурын 4 ая;
  7. 1934-1958 онд төрсөн урианхай ястай 7 өвлөгчийн 18, давхардсан тоогоор 22 уртын дуу болон байгаль экологи, ахуйн холбоотой зан үйл, уламжлалт мэдлэг, арга-технологи, малын уриа дуудлагын ая аялгууны хамт багтсан.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн