ОЙРАД МОНГОЛЧУУДЫН УРТЫН ДУУ, ЗАН ҮЙЛ, ӨВЛӨГЧИД

Уг судалгаанд Монгол Улсын Увс, Ховд, Баян-Өлгий аймагт оршин суудаг ойрад монголчуудын уламжлалт уртын дуу, зан үйл, ардын мэдлэг, арга технологи өргөн хүрээтэйгээр хамрагдсан. Үүнд: 1925-1969 онд төрсөн баяд ястай 14 өвлөгчийн дуулсан 17, давхардсан тоогоор нийт 33 уртын дуу, икэлийн 7 татлага; 1936-1976 онд төрсөн дөрвөд ястай 12 өвлөгчийн 35, давхардсан тоогоор 49 уртын […]