НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ СУДЛАХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮТЭЦ

Хүрээлэн нь Ерөнхий Чуулган, Эрдмийн Зөвлөл болон Нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэнэ.

ЕРӨНХИЙ ЧУУЛГАН

1.Бүрэлдэхүүн

а/ Ерөнхий Чуулган нь Хүрээлэнгийн гишүүн орнуудын төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд орон тус бүр нэг төлөөлөгчтэй байна. Төлөөлөгчид нь гуравдугаар зүйлд дурдсан салбарт хамгийн тэргүүлэх хүмүүсээс бүрдэсэн байна.

б/ ЮНЕСКО-гийн төлөөлөгч Чуулганы үйл ажиллагаанд зөвлөх эрхтэйгээр оролцоно. Хавсарга Гишүүд нь Чуулганы үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох бөгөөд үг хэлэх, санал гаргах эрхтэй боловч санал хураалтанд оролцох эрхгүй.

в/ Ерөнхий Чуулган 4 жилд 1 удаа чуулна. Эрдмийн Зөвлөл Чуулганы ээлжит бус хуралдааныг мөн хуралдуулж болно. Ерөнхий Чуулган нь Улаанбаатар буюу хэрэв шаардлагатай бол ЮНЕСКО-ийн Ерөнхий Бага Хурлыг тохиолдуулан Парис хотноо, аль эсвэл Гишүүн орны урилгаар өөр аль нэгэн газар хуралдана.

г/ Ерөнхий Чуулган нь Гишүүн Орнуудын хоорондын төлөөлөл, ээлжийн үндсэн дээр ерөнхийлөгч болон нэг түүнээс дээш тооны дэд ерөнхийлөгчийг сонгоно.

д/ Ерөнхий Чуулган өөрийн хуралдааны дэгийг батлана. Ерөнхий Чуулган өөрийн шийдвэрээ зөвшилцөн санал нэгтэйгээр батлахыг эрмэлзэнэ.

2. Гүйцэтгэх үүрэг

Ерөнхий Чуулган нь дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

а/ Хүрээлэнгийн ерөнхий бодлогод хамаарах шийдвэр гаргах,

б/ Эрдмийн Зөвлөлийн гишүүдийг сонгох,

в/ Эрдмийн Зөвлөлийн саналыг үндэслэн Хүрээлэнгийн Захирлыг томилох,

г/ Эрдмийн Зөвлөлөөс танилцуулсан Хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг хянан үзэж, хэлэлцэх,

д/ Хүрээлэнгийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний мөрийн хөтөлбөр, төсвийг хэлэлцэж батлах,

е/ Жинхэнэ болон хавсарга гишүүд, сурвалжлагч-гишүүдийн татварын хэмжээг тогтоох,

ё/ Татвар төлөхөө хожимдуулж байгаа Гишүүн Орнуудад холбогдох арга хэмжээ авах талаар шийдвэр гаргах

ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

1.Бүрэлдэхүүн:

а/ Эрдмийн Зөвлөл нь Гишүүн Орнуудаас санал болгосны дагуу Ерөнхий Чуулганаар сонгогдсон эрдэмтэд, бусад мэргэжилтнүүдээс бүрдэнэ.

б/ Таваас цөөнгүй, арваас илүүгүй гишүүд Эрдмийн Зөвлөлийг бүрдүүлнэ.

в/ Эрдмийн Зөвлөлийн гишүүдийг 4 жилийн хугацаатай сонгох бөгөөд дахин сонгож болно.

г/ Ээлжит Чуулган бүрийн эхэнд Эрдмийн Зөвлөл нь өөрийн Дарга болон Гишүүн Орнуудын төлөөлөл, ээлж дарааллыг харгалзан нэг буюу хэд хэдэн Орлогч Даргыг сонгоно.

д/ Эрдмийн Зөвлөл нь хоёр жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

е/ Хүрээлэнгийн Захирал болон бусад байгууллагын төлөөлөгчид болон Зөвлөлөөс томилогдсон шинжээч нар Эрдмийн Зөвлөлийн хуралд зөвхөн зөвлөх эрхтэйгээр оролцоно.

ё/ Зөвлөлийн үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Эрдмийн Зөвлөл нь өөрийн гишүүд болон тусгайлан уригдсан шинжээч нараас бүрдсэн тусгай ad hoc хэсэг байгуулж болно.

Эрдмийн Зөвлөл нь өөрийн хурлын дэгийг батална. Зөвлөл нь шийдвэрээ зөвшилцөн санал нэгтэйгээр гаргахыг эрмэлзэнэ.

2.Гүйцэтгэх үүрэг.

Эрдмийн зөвлөл нь дараах үүрэгтэй байна. Үүнд:

а/ Ерөнхий Чуулганы шийдвэр, зааврыг биелүүлэх,

б/ Ерөнхий Чуулганаас даалгасан бусад үүргийг хэрэгжүүлэх,

в/ Ерөнхий Чуулганы удирдлагын дор түүний баталсан мөрийн хөтөлбөрийг хариуцна. Ээлжит хоёр Чуулганы хооронд зайлшгүй шийдвэрлэх асуудал тулгарвал Ерөнхий Чуулганы шийдвэрт нийцүүлэн Эрдмийн Зөвлөл нь мөрийн хөтөлбөрөө зохстой, үр ашигтаай хэрэгжүүлэхэд зориулагдсан арга хэмжзэ авах,

г/ Хэрэгжилтийн явцад байгаа хөтөлбөрүүдэд дүгнэлт өгч ирээдүйн судалгаа шинжилгээг хийхэд чиглэгдсэн зааварчилгаа гаргах,

д/ Ерөнхий Чуулганаар хэлэлцүүлж батлуулах зорилгоор хөтөлбөр болон төсвийн төсөл боловсруулах,

е/ Зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрийг Захирлын өргөн барьснаар хянаж батлах,

Хүрээлэнгийн Захиралд нэр дэвшигчийг Ерөнхий Чуулганд танилцуулах,

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗАР

Нарийн   бичгийн   дарга   нарын   газар   нь   Захирал   болон   Хүрээлэнд шаардлагатай орон тооны ажилчдаас бүрдэнэ.

1. Захирлыг Эрдмийн Зөвлөлийн санал болгосноор Ерөнхий Чуулган 4 жилийн хугацаатай томилох бөгөөд томилоход нөхцөл болзол тавьж болно. Түүнийг дараагийн 4 жилд улируулан сонгож болох боловч түүнээс цааш сонгохгүй. Захирал нь эрдэм шинжилгээ, мэргэжлийн өндөр мэдлэг боловсролын түвшинтэй байх ёстой. Захирлыг сонгохдоо Гишүүн Орнуудын төлөөлөл, ээлж дарааллыг харгалзана. Анхны Захирлыг Ерөнхий Чуулган анхдугаар хуралдаанаараа томилно

2. Гишүүн улсуудтай зөвшилцсөний дагуу Захирлаас санал болгосноор Эрдмийн Зөвлөлөөс санхүү болон захиргааны асуудал хариуцсан нэг орлогч Захирлыг томилно. Тэрээр захирлаас өөр улсын харъяат байх ёстой. Зөвлөлийн хуралдааны завсарлага хооронд ямаар нэгэн албан тушаалд хүн томилохыг Захирал шийдэх бөгөөд энэхүү шийдвэрийг Зөвлөл батламжилж, томилолтын хугацааг тогтооно.

3. Захирал дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

а/ Ерөнхий Чуулганаас баталсан мөрийн хөтөлбөр, зааварт нийцүүлэн Хүрээлэнгийн үйл ажиллагааг удирдах,

б/ Эрдмийн    Зөвлөлөөс    Ерөнхий    Чуулганд    танилцуулах    мөрийн

хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэх,

в/ Эрдмийн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

болон Хүрээлэнг удирдахад зохимжтой  гэж тооцогдох аливаа саналыг

танилцуулах,

г/ Хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг Эрдмийн Зөвлөлд бэлтгэж оруулах,

4. Нарийн бичгийн газрын дарга нарын бусад ажилтанг Ерөнхий Чуулганаас баталсан албан тушаалтны ажлын тодорхойлолтын журмын дагуу Захирал томилно.

5. Захирал болон албан тушаалтан үүрэгт ажлаа биелүүлэхдээ Хүрээлэнгээс гадуурх аливаа Засгийн газар болон бусад газраас зааварчилгаа авахгүй.