Олон улсын эрдэм шинжилгээний хурал /онлайн/: Татарстан, Монголын хамтарсан “Татарстанско-монгольский онлайн-симпозиум, посвященный археологическому изучению городища Бийбулаг (средневекового уйгурского города Бийбалык)” (2018-2020) сэдэвт  түүх-археологийн судалгааны ажлын үр дүн болон цаашдын судалгааны ажлын тухай онлайн хурлыг Татарстан улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монгол улсын ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан ба тус хуралд Татарстаны талаас академич А.Г.Ситдиков, доктор И.Л.Измайлов, магистр А.Беляев анр илтгэл хэлэцүүлсэн бол Монголын талаас доктор Н.Ганбат “История изучения уйгурского городища Байбулаг и исторические сведения о нем” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, доктор С.Өлзийбаяр “Бийбулаг ба археологийн судалгаа”, доктор Б.Батсүрэн “Уйгурын хот Бийбулаг ба түүхэн сурвалжийн мэдээ”, магистр Б.Очир “Бийбулаг балгаснаас илэрсэн шавар эдлэл, шаазангийн судалгаа” сэдвээр тус тус илтгэл хэлэцүүлэв. Тус онлайн хуралд Татарстаны археологийн хүрээлэнгийн 10 эрдэмтэн судлаачид мөн сонсогчоор оролцож илтгэгч нарын хэлэлцүүлсэн илтгэлээр асуулт хариулт зохион явуулав.

            Тус хурлаас энэ удаагийн онлайн хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдээ р эрдэм шиилгээний өгүүллийн эмхэтгэл хэвлүүлэх, энэхүү эмхэтгэл нь түүх-археологийн судалгааны ажлын үр дүнгээр эмхэтгэх хамтын бүтээлийн гол цөм нь болох бөгөөд ирэх оноос хамтын бүтээлийн эхийг бэлтгэх, тус бүтээлд оролцох зохиогч нарыг томилон зохиол бичих судалгааны ажил эхлүүлэхээр тогтож 2020 оны 4 сард дахин хуралдаж 2021 онд хийгдэх археологийн хээрийн судалгааны ажил, судалгааны ажлын төлөвлөгөө зэргийг дахин хэлэлцэхээр тогтов.    

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн