Монгол тууль нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүний дагуу Монгол туулийг судлах, хамгаалах, хөгжүүлэх үүргийг Монгол улс хүлээсэн. Монгол туулийн үүсэл нь он цагийн хувьд ч, нийгмийн хөгжлийн үе шатны хувьд ч, орон зайн хувьд тодорхой бус байсан. Үүнийг тодруулах судалгаа хийв. Тэгэхдээ туулиудын дотор гарч буй ёс заншил зэрэг хэрэглэгдэхүүнийг Монгол нутгаас олдсон археологийн олдворууд, бас угсаатны судлалын мэдээ, занги, Монгол бөөгийн зан үйлийн хэрэглэгдэхүүнтэй харьцуулан судлав. Үүний үр дүнд; Монгол тууль нь хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн сүүл үед буюу НТӨ X-IV зууны /одоогоос 3000-2500 орчим жилийн тэртээ/ үед анх үүсэн тэрлэсэн. Тэгэхдээ тухайн үед Монгол нутагт оршин тогтнож агсан олон соёлын эздийн дотроос буган чулуу – хиргисүүр болон дөрвөлжин булшны соёлын эзэд л туулийг үүсгэн хөгжүүлсэн.  

Тэр үед буган чулуу ба дөрвөлжин булшны эзэд нь хойт зүгт Байгаль нуур, өмнө зүгт Иньшан /одоогийн Далан хар уул/; Баруун зүгт Их нууруудын хотгор, Зүүн зүгт Дорнодын их тал хээрийн хооронд нутаглаж байв. Тэгэхлээр Монгол тууль ч энэхүү нутагт биеэ дааж үүссэн байна. Тэгэхдээ Монгол тууль нь тухайн үеийн аман зохиол, түүний дотор бөөгийн домог, үлгэрт тулгуурлан үүссэн. Тийм учраас анхны туульчид нь бөө нар байсан гэсэн шинжлэх ухааны шинэ концепци /үзэл баримтлал/ дэвшүүлсэн. Аман зохиол судлаачид, археологичид, түүхчдээс санал авч, уг өгүүллийг хэвлэлд бэлтгэж байна.

          

Мэдээ бичсэн А.Очир

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн