НСИСОУХ нь Монголын урчуудын эвлэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Өндөр гэгээн ба соёлын өв уламжлал” сэдэвт уралдааныг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж шилдэг бүтээлээр нь Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд үзэсгэлэн зохион байгуулж шилдэг гурван бүтээлийг шалгаруулан шагнал гардуулж, “Өндөр Гэгээний соёлын өв уламжлагч” батламж гардуулав. Уралдаанд тус аймгийн сум бүрээс уламжлалт арга технологид суурилан бүтээл урлаж буй 3000 урчууд бүтээлээрээ оролцов. Шилдэг бүтээлүүдээр гэрэл зургийн цомог эмхэтгэх ба бүтээлийн дээжээр Улаанбаатар хотод болон ЮНЕСКО-д үзэсгэлэн зохион байгуулахаар зохион байгуулах комисс шийдвэрлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн