2008-2020 оны хугацаанд гүйцэтгэсэн зарим эрдэм шинжилгээний тайлан, өгүүлэл багтсан. Нийт монгол хэлээр 4 тайлан, 19 өгүүлэл, тэдний тус бүрийн үр дүн, хураангуйг англи хэлээр орчуулсан.  Мөн англи хэл рүү бүрэн  орчуулсан 7 өгүүлэл багтав. Тухайн долоон өгүүллийн 5 нь монгол хэлээр давхар нийтлэгдсэн. Уг ном нь В5 хэмжээтэй, нийт 355 нүүр хуудас буюу 40 гаруй хх (1/8) болно.

Уг судалгааны үр дүнд уртын дуу нь язгуур урлагийн томоохон төрөл мөнөөс гадна бие даасан хүн төвт дэд соёлын тогтолцоо бүхий үндэсний нийгэм-соёлын түүхэн үзэгдэл болох нь мэдэгдэж байна. Тиймээс уртын дуу судлал дотроо нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааныг агуулсан өргөн хүрээтэй ойлголт рүү судлаачийг чиглүүлж байна. Улмаар, монгол уртын дуу нүүдлийн соёл, иргэншлийн дотор өөрийн орон зайг нэн эрт цагаас нааш эзлэн хөгжсөөр өнөө үетэй золгожээ. Уртын дуу гүн үндэстэй, амь бөхтэй үзэгдэл бөгөөд орчин үеийн монголчуудын үндэсний үнэт зүйлсийн цогцолбор болох нь олон иш баримтаас мэдэгдэв.

Редактор Н.Ганбат

Англи хэлний орчуулагч Г.Дэлгэрмаа

Техник редактор Г.Мандахбаяр Хэвлэлийн эх бэлтгэсэн Д.Наранбаатар

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн