Монгол болон түүний зах залгаа  нутгуудад олдсон шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн төгсгөл хүртлэх  НТӨ III-I  мянган жилийг хамарсан археологийн олдворуудыг хооронд нь  харьцуулан судлахын хамт бас олдворуудын нас тогтоох (C-14) арга,  палеоантропологи, палеогенетикийн лабориторийн шинжилгээний үр дүнг ашиглан эл судалгааг явуулав. Байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны сүүлийн үеийн шинэхэн ололтуудыг ашиглан явуулсан эл судалгааны үр дүнд,  одоогийн Монголчуудын ойрхи үеийн шууд ө¬¬вөг нь дөрвөлжин булшны эзэд мөн гэсэн дүгнэлт хийв. Дөрвөлжин булшны соёл, түүний эзэд нь НТӨ X-IV зуун буюу одоогоос 12000-2400 орчим жилийн өмнө (700 орчим жил) оршин тогтож байсан. Тэр үед  нүүдлийн мал аж ахуй, мөн оюуны соёл, зэр зэвсгийн үйлдвэрлэл урьдахаас илүү эрчимтэй хөгжижээ. Дөрвөлжин булшны эзэд тийнхүү хөгжихдөө урьд урьдах үеийнхээ соёлуудаас уламжлан авчээ. Тэдний  хөгжлийн явцад өөрийн гэсэн харьцангуй тогтвортой нутаг,  бусдаас ялгарах өвөрмөц соёл нь буй болжээ. Тэд газар нутгийн болон хэл, соёлын нийтлэгтэй  болсон нь  биеэ даасан угсаатан болж хөгжих чухал  нөхцөлийг нь бүрдүүлж өгчээ. Тийнхүү НТӨ X-IV зууны үед дөрвөлжин булшны эздээс одоогийн Монгол нутагт голлон төвлөрсөн Монгол угсаатан үүсч бүрэлдсэн байна. Тэр үеэс эхэлсэн соёлын зүйлүүд  одоогийн Монголчуудад уламжлан хөгжжээ. Хүннү улсыг голлон байгуулагчид нь Дөрвөлжин булшны эзэд мөн бөгөөд тэдний хэл нь өвөг Монгол байсан гэсэн шинэ үзэл баримтлуудыг энэ өгүүлэлд дэвшүүлэн тавьжээ. 

Мэдээ бичсэн А.Очир

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн