Зорилго: Монгол нутагт сарлаг үхэр идээшин нутагшсан бүс нутаг (Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ар тээлийн, Даваат) дахь сарлаг-уламжлалт мал маллагаа ба орчин үе, сарлагийн сүүгээр хийдэг цагаан идээний нэр төрөл, боловсруулах уламжлалт арга технологийг дүрс, бичлэг, фото зургаар баталгаажуулан мэдээллийн сан үүсгэж, хээрийн судалгааны ажлын тайлан бичнэ.

Хугацаа: 2020 оны 7-р сарын 16 – 8-р сарын 15 нийт 30 хоног.

Судалгааны ажил гүйцэтгэх нутаг орон: Архангай аймаг, Чулуут сум

Үр дүн:

12 малчинтай уулзаж, сарлагийн бэлчээр, цагаан идээ боловсруулах уламжлалт арга, технологи болон орчин үед хэрхэн боловсруулж байгаа тухай ярилцлага авч, гар  бичмэл, дүрс бичлэг үйлдэв.

Сарлагийн бэлчээр, маллагааны онцлогийг тодруулж, гар бичмэл, дүрс бичлэг үйлдэв.

Сарлагийн сүүгээр хийдэг цагаан идээний нэр төрлийг бүртгэн баяжуулж, дуу дүрс, гэрэл зургаар баримтжуулж авав.

Сарлагийн сүүгээр хийх цагаан идээг боловсруулах арга, технологийн талаар малчдаас судалж мэдээллийн сан бүрдүүлэв.

Малчид, саальчдаас нийт 30 GB багтаамж бүхий зураг, дүрс бичлэгийн сан бүрдүүлэв.

 Мэдээ бичсэн Н.Дамбийням

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн