НСИСОУХ нь 2020 оны 12 сарын 20-нд -ӨМӨЗО-ны ӨМИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол улсын ШУТИС-ийн Бизнес-удирдлагын сургуультай хамтран “Монгол өв соёл” буюу 1-салбар хуралдаан “Монгол адууны соёл”, 2-р салбар хуралдаан “Монгол хувцасны соёл” онлайн хурал зохион байгуулж “Монгол адууны соёл” салбар хуралд магистр М.Дорждагва “Монгол уртын дуу-адууны шүтлэг” сэдвээр илтгэл хэлэцүүлсэн бол 2 –р салбар хуралдаан болох “Монгол хувцасны соёл”-д доктор, дэд профессор Н.Ганбат “Торгуудын уламжлалт хувцас” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Тус хуралд ӨМӨЗО-ны зүгээс 1-р салбар хуралд 10 илтгэл, 2-р салбар хуралд 10 илтгэл хэлэцүүлсэн бол Монголын талаас ШУТИС-аас 1-р салбар хуралд 6 илтгэл, 2-р салбар хуралд 5 илтгэл тус тус хэлэлцүүлэв. Хурлаас энэхүү онлайн хурлыг уламжлал болгон зохион байгуулах, хурлын илтгэлүүдээр эрдэм шинжилгээний өгүүлэл эмхэтгэх, хамтарсан судалгааны ажил хийх гэсэн шийдвэр гаргасныг оролцогч талууд бүрэн дэмжив.  

Мэдээ бичсэн Н.Ганбат

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн