ЮНЕСКО-ийн 2-р зэргийн хүрээлэн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн нь захирлын сонгон шалгаруулалт зарлаж байна. ЮНЕСКО-ийн үйл ажиллагааны зохих мэдлэг туршлагатай, ЮНЕСКО-ийн 2-р зэргийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар судалсан байвал сонгон шалгаруулалтанд оролцох давуу тал болно.

Хүрээлэнгийн захиралд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд

  • Шинжлэх ухааны салбарт 10-аас доошгүй жил, үүнээс эрдэм шинжилгээний удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан;
  • Соёлын олон төрлийг хүндэтгэдэг, бүтээлч сэтгэхүйтэй;
  • Судалгааны ажил болон олон улсын төсөл, хөтөлбөр удирдан зохион байгуулах;
  • Харилцааны өндөр соёлтой, олон улсын түвшинд багаар ажиллах;
  • Нийгэм,соёл, хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилтэй, доктор (Ph.D), түүнээс дээш зэрэгтэй;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй,  хятад, орос хэлээр ойлгодог, харилцдаг;
  • ЮНЕСКО-ийн 2 дугаар зэргийн хүрээлэнгийн зарчим, зорилго, зорилт, ил тод байдлыг хангаж ажиллах чавдартай;
  • Хөдөлмөрийн насны байх;

Нэр дэвшигчийн бүрдүүлэх материал:

  • Захирлын сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг 1 хувь
  • Товч намтар
  • Судалгааны бүтээлийн жагсаалт
  • Хөтөлбөр

Сонгон шалгалуулалтад оролцогсдын материалыг 2021 оны 4-р сарын 30-ны 18 цаг хүртэл naranbaatard7881@gmail.com, bdoloonjin1@gmail.com хаягт хүлээн авах бөгөөд 99055680, 99988211 утсаар холбогдож лавлана уу. Нэр дэвшигчид захирал сонгон шалгаруулах комиссын ярилцлага, сонгон шалгаруулалт (нууц санал хураалт)-д орж сонгогдоно. 

Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн

ЮНЕСКО –гийн Монголын үндэсний комисс

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн