“Сарлагийн аж ахуй, сүү цагаан идээ боловсруулах уламжлалт арга, технологи ба орчин үе” угсаатны зүйн хээрийн судалгааны ажил

Зорилго: Монгол нутагт сарлаг үхэр идээшин нутагшсан бүс нутаг (Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод баг, Ар тээлийн, Даваат) дахь сарлаг-уламжлалт мал маллагаа ба орчин үе, сарлагийн сүүгээр хийдэг цагаан идээний нэр төрөл, боловсруулах уламжлалт арга технологийг дүрс, бичлэг, фото зургаар баталгаажуулан мэдээллийн сан үүсгэж, хээрийн судалгааны ажлын тайлан бичнэ. Хугацаа: 2020 оны 7-р сарын 16 […]

Монголын урчуудын эвлэлийн холбоо, Өвөрхангай аймгийн засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазар ба Монголчуудын соёлын өв” уралдаан, үзэсгэлэн

НСИСОУХ нь Монголын урчуудын эвлэл, Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран “Өндөр гэгээн ба соёлын өв уламжлал” сэдэвт уралдааныг Өвөрхангай аймгийн хэмжээнд зохион байгуулж шилдэг бүтээлээр нь Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд үзэсгэлэн зохион байгуулж шилдэг гурван бүтээлийг шалгаруулан шагнал гардуулж, “Өндөр Гэгээний соёлын өв уламжлагч” батламж гардуулав. Уралдаанд тус аймгийн сум бүрээс уламжлалт […]

МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН ТУУЛИЙН ҮҮСЭЛ (4.5хх)

Монгол тууль нь ЮНЕСКО-д бүртгэгдсэн бөгөөд үүний дагуу Монгол туулийг судлах, хамгаалах, хөгжүүлэх үүргийг Монгол улс хүлээсэн. Монгол туулийн үүсэл нь он цагийн хувьд ч, нийгмийн хөгжлийн үе шатны хувьд ч, орон зайн хувьд тодорхой бус байсан. Үүнийг тодруулах судалгаа хийв. Тэгэхдээ туулиудын дотор гарч буй ёс заншил зэрэг хэрэглэгдэхүүнийг Монгол нутгаас олдсон археологийн олдворууд, […]

НҮҮДЭЛЧИН МОНГОЛЧУУДЫН ГАРАЛ, СОЁЛЫН ҮҮСЭЛ (4,5 хх)

Монгол болон түүний зах залгаа  нутгуудад олдсон шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн төгсгөл хүртлэх  НТӨ III-I  мянган жилийг хамарсан археологийн олдворуудыг хооронд нь  харьцуулан судлахын хамт бас олдворуудын нас тогтоох (C-14) арга,  палеоантропологи, палеогенетикийн лабориторийн шинжилгээний үр дүнг ашиглан эл судалгааг явуулав. Байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны сүүлийн үеийн шинэхэн ололтуудыг ашиглан явуулсан эл […]

МОНГОЛД ЦААС ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙСНЫ ҮЛДЭЦ ОЛДЖЭЭ

Урьд нь олж судласан  Монгол улсын Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Цантын дэрс хэмээх газарт буй эртний хотын туурьт сая шинэчилсэн судалгаа хийв. Судалгааны үр дүнд цаас үйлдвэрлэж агсан чулуун байгууламж болон тарианы тээрэм бусад дурсгалуудыг илрүүлж тодорхойлжээ. Цантын дэрсний балгас нь Монголын эзэнт гүрэн /XIII-XIV зууны эхэн хагас/-ий үед хамаарах бөгөөд тэнд дэрсийг чулуун […]

УРТЫН ДУУНЫ СУДАЛГАА, ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТ, СУРТАЛЧИЛГАА

Монгол уртын дууг зөвхөн дотоодод дахин сэргээн босгож, дэлгэрүүлээд зогсохгүй гадаадын уртын дуу сонирхогч хүмүүст дуулах арга барил, уртын дууны хүмүүнлэгийн болон соён гэгээрүүлэх чиг үүргийг танин мэдүүлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Хятад, Япон, Герман, Франц зэрэг өөр өөр үндэстний хүмүүст монгол уртын дууны өвөөс суралцуулах замаар нүүдлийн соёл иргэншлийн ертөнцийг үзэх үзэлийг дэлгэрүүлэх […]